Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 029/218 тоот заавал биелүүлэх албан шаардлагын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах” сэдэвт сургалтыг тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Ахмад С.Должинсүрэн удирдан явуулж, шүүгч, ажилтнуудад гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах ажиллагааны талаарх тодорхой мэдлэг, мэдээллийг олголоо.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР