Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар шүүгчийн туслах П.Лхагвадулам,
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-аар шүүгчийн туслах Б.Оюунбилэг,
Иргэдийн төлөөлөгч тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журамаар шүүгчийн туслах Т.Одончимэг нар шүүхийн захиргааны албан хаагчдад сургалт орлоо.
Шүүхийн тамгын газар