Тус шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Байгууллагын архивын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг Архивын Ерөнхий газрын мэргэжилтэн Л.Өнөртуяа удирдан явуулж, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” болон холбогдох бусад хууль, дүрэм журмуудын талаарх ойлголт өгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултад хариулж шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөгөөг өглөө.
Тамгын газар