2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заагдсан боловч хэрэгжихгүй байгаа заалтууд, мөн хэргийн оролцогчийг албадан ирүүлэх болон эрэн сурвалжлуулах захирамж, шүүхийн шийдвэрийн биелэлт, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагын чиглэл хариуцсан алба хаагч нартай ярилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал хүсэлтээ солилцов. Мөн уулзалтын үеэр Шүүгчийн тусгай хэрэгсэл ашиглах журам, анхаарах асуудал, зөвлөмжийн талаар сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар