Шүүхийн иргэдийн төлөөлөгчтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахын тулд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дүүргийнхээ 43-н хорооны засаг дарга, зохион байгуулагчдад, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар танилцуулга, ил захидал, гарын авлага тарааж цаашид алслагдсан хороонуудаар явж сургалт хийхээр тогтов.
Сонигинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар