Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газрын санаачилгаар “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хэрэгжилттэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаа, ойлголцлыг нэг мөр болгох зорилготой.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр салбарын менежер Б.Байгал, 37 дугаар салбарын менежер Г.Батцэцэг нар тэргүүтэй салбаруудын шууданчидтай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Будхүү, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхбат болон шүүхийн захиргааны ажилчид уулзалт хийв.
Тус уулзалтаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх зорилгоор ашиглаж буй шуудан хүргэлтийн “Монгол шуудан” программ /гидрид/-тай холбоотой шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан шүүхийн үйл ажиллагааны онцлог, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тулгарч байгаа асуудлын талаар шүүхийн захиргааны ажилтан, шуудангийн байгууллагын ажилтнуудын санал шүүмжлэлийг сонсож, тулгамдаж буй асуудлыг хэрхэн яаж арилгах арга замыг эрэлхийлж санал, зөвлөмж гаргасан ач холбогдол бүхий уулзалт болов.
Шүүхийн Тамгын газар