Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар батлагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийн дагуу “Хаврын их цэвэрлэгээ-90 минут” арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутаас 12 цаг 30 минутыг хүртэл Нийслэл даяар зэрэг эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид Хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.
Уг цэвэрлэгээгээр шүүхийн хашаа болон ойр орчмын хогийг цэвэрлэж, гадна хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж угаав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар