Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзанын Энхтөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар нээснээр эхэлж, Тамгын газрын дарга М.Нямсүрэн А.Энхтөр шүүгчид шүүгчийн өмсгөлийг хүндэтгэлтэйгээр дурсгал болгон хадгалуулав.
Эрхэм шүүгч А.Энхтөр танд цаашдынх нь амьдралд эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар