Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн эмчийн ажлын байр нээлттэй зарлах тухай:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт эмчийн сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Тавигдах шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Эмч мэргэжилтэй
Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай байх
Төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /А талыг бөглөсөн байх/
Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
4*6 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг
Иргэний үнэмлэхний хуулбар /иргэний үнэмлэхний лавлагаа байж болно/
Бусад холбогдох сургалт төгссөн гэрчилгээ, сертификат
Жич: Холбогдох материалыг PDF өргөтгөлөөр бэлтгэж ирүүлэх бөгөөд 2021.11.10-ны өдрийг хүртэл тус шүүхийн байранд болон шүүхийн албан ёсны i_songinokhairkhan@shuukh.mn цахим хаягаар хүлээж авна.
Холбогдох утасны дугаар: 88103469
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар