ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭД /АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА/-ИЙН АНХААРАЛД
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Нэйшнлнью херо” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/10664 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “Нэйшнлнью херо” ХХК-д холбогдох дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Д.Галмандах /8855-5311/
Жич.Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ