Хэнтий аймгийн шүүхийн шүүгч болон захиргааны албан хаагчид 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Тамгын газрын дарга Б.Батцэцэг нар Хэнтий аймгийн шүүхийн хамт олныг албан өрөөндөө хүлээн авч, өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, "Нээлттэй танхим”, Шүүх хуралдааны танхим, "Сургалтын танхим”, “Хүүхдийн өрөө” шүүхийн ажлын байрны тав тух, тохилог орчин бүрдүүлсэн байдал шүүхийн байрны талаарх мэдээлэл, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар