Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн" эрх зүйн байдлын талаар сургалт зохион байгуулав. Тус сургалтаар Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэж танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар